Эрхэт констракшн

"Эетэй барилга" ХХК нь анх 2001 онд байгууллагдсан бөгөөд Байгууллагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба тус компани нь "Эрхэт групп"-ын барилгийн төсөл болон гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр ирсэн.

 

2001 онд "Эетэй барилга" ХХК нь Монгол БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдан БНХАУ-с жилд 150 вагон буюу 9000тн цемент импортлож байсан.

2002 онд "Эетэй барилга" төмөр бетон эдлэлийн үйлдвэр нь ЦДАШугамын төмөр бетон залгаас, ГХНХ 59-12, 63-12 29-12 зэрэг хучилтын хавтан, СБ-4.5.6 суурийн блок, явган замын өнгөт хавтан зэргийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байсан.

2004 СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр СТОрдны зүүн талд 19-н айлын 6 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг чанарын өндөр түвшинд барьж ашиглалтанд өгч борлуулсан.

2005 СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр СТОрдны зүүн талд 25-н айлын 10 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг чанарын өндөр түвшинд барьж ашиглалтанд өгч бүрэн борлуулсан.

2006-2010 онд ХУД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр Богд Хан уулын Тайны аманд төмөр бетон каркасан 3 давхар зочид буудал, Монголдоо хамгийн том 150 хүний хүлээн авалт, хурим найр, хурал семинарыг зохион байгуулах боломжтой 20 ханатай гэр ресторан, 10 ханатай гэр 5 ширхэг, ариун цэврийн өрөө бүхий (халуун, хүйтэн ус, душ, суултууртай) 5 ханатай 20 ширхэг гэртэй, энгийн буюу ариун цэврийн өрөөгүй 20 ширхэг 5 ханатай гэртэй аялал жуулчлалын "Эрхэт сүлд" цогцолбор барьж ашиглалтанд оруулсан.

2008-2011 онд 13 хороололд 16 давхар 180 айлын орон сууц, 10 давхар офиссын барилга, 3-давхар үйлчилгээний барилга бүхий "Баялаг" цогцолборыг барьж 2012 онд ашиглалтанд оруулсан.

2011-2012 онд Баянзүрх дүүрэгт "Энхтайван"-ы өргөн чөлөө дагуу 25-н айлийн 10 давхар орон сууцыг ашиглалтанд оруулсан.

 

Түнш байгууллагууд

5

3

214