"Эрээнцав" ХК

"Эрээнцав" ХК нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг ба Дорнод аймгийн "Чулуун хороот" суманд нийт 10,000 га газар эзэмшидэг. "Эрээнцав" ХК нь дэлхийд алдартай AQUA фирмийн Caterpillar-ийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

ТҮҮХЭН ОН ЦАГИЙН ТАНИЛЦУУЛГА

1956 оны 04-р сарын  27-ны өдрийн “1952 оноос эхлэн БНМАУ-ын зүүн нутгуудын газрын хэвлийн баялагийг ашиглахтай холбогдсон төлөвлөгөө эдийн засгийн бодлогын дагуу Дашбалбар сумын Чулуунхороот гэдэг газар Зөвлөлт Монголын хувь нийлүүлсэн Сов-Монголын металл нийгэмлэгийн харъяа гянт болд олзворлох ашиглах зориулалт бүхий Чулуунхороотын уурхай байгуулагдсан юм. Дээр дурьдсан уурхайн сууринг ашиглан мал үржүүлэх ажил голлож эрхэлсэн улсын САА байгуулсугай” гэсэн БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн 197-р тогтоолоор байгуулагдан анхны галаа асаасан түүхтэй.

1959 оны 11-р сарын 15-нд онд газар тариалан эрхэлсэн үр тарианы САА болгон одоогийн Чулуунхороот сумын нутаг Эрээнцав, Бүс, Үүлэн ханы атар газрыг эзэмших зарлиг гарч САА болсон бөгөөд 1962 онд одоогийн  газар нутагтаа шилжиж иржээ.

1969 оноос эхлэн Эрээнцав САА нь байгалийн чанад дахь үүлдрийн нарийн ба нарийвтар ноосны хонь үржүүлэх чиглэлийн МАА, үр тарианы чиглэлийн САА болон өргөжсөн.

1970 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр сум, САА-н төвийг орчин үеийн барилгаар тохижуулсан.

1990-ээд оноос САА татан буугдаж өмч хувьчлалаар хэд хэдэн аж ахуйн нэгж болон задарч үндсэн хөрөнгө нь хувьд шилжсэн.

1994 оны 07-р сарын 15-ний өдөр Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаат компани болсон.

2011 оны 12-р сарын 23-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 386-р тоот тогтоолоор “Эрээнцав” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээсэн.

2012 оны 04-р сарын 01-ний өдрөөс Малайз улсын иргэн ноён Лю Вен Тейк-ийг урин авчирч компанийн үйл ажиллагааг цоо шинээр зохион байгуулж Монголын болоод дэлхийн шилдэг компани болохоор шинэ менежментийн багтайгаар үйл ажиллагаагаа идэвхжүүлэн явуулж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

Манай компани нь Дорнод аймгийн Чулуунхороот суманд анх САА болон байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд бид уг суманд 8000 га газартай бөгөөд үүн дээрээ түшиглэн Хөдөө аж ахуйн үйл ажиллагааг бусад үйл ажиллагаанаасаа хамгийн түрүүнд явуулж байна. Уг төслийн талаар та бүхэн бизнес төлөвлөгөөний хураангуйгаас харж болно.

Компанийн үндсэн үйл ажиллагаа:

  1. - Хөдөө аж ахуйн чиглэл
  2. - Үйлдвэрлэлийн чиглэл
  3. - Бүтээн байгуулалтын чиглэл
  4. - Худалдааны чиглэл

Дээрх үндсэн 4 үйл ажиллагааг компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл болгон ажиллаж төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж байна.

КОМПАНИЙН ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА, ҮНЭТ ЗҮЙЛС, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Бидний зорилго: Үнэ цэнийг бүтээх тэргүүлэгч байх

Алсын хараа: Бид цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн нийгмийн хариуцлагатай Монголын шилдэг компани, дэлхийн зах зээлд Монголыг төлөөлөн өрсөлдөхүйц томоохон компани болохоор зорин ажиллаж байна.

Үнэт зүйлс:Дэлхийн жишигт хүрсэн үйл ажиллагааг дотооддоо хүргэх

Нийгмийн хариуцлага: Эх орныхоо эрдэнэ болсон газар шороогоо хайрлан хамгаалах, боловсон хүчнээ дэмжих, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах

УДИРДЛАГУУДЫН ТАНИЛЦУУЛГА

Манай компаний эрх барих дээд байгууллага ньхувь нийлүүлэгчдийн хурал юм. Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаас сонгогдсонТөлөөлөн Удирдах Зөвлөл нь компаний үйл ажиллагааны стратегийн бодлогыгтодорхойлон ажиллаж байгаа бол компанийн гүйцэтгэх захирал нь өдөр тутмын үйлажиллагааг удирдан ажиллаж байна.
ТУЗ-ын нийт 9 гишүүнтэй үүнээс ердийн 5 гишүүн, хараат бус 4 гишүүний удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулж байна.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн, товч намтар:

Г.Одгэрэл /ТУЗ-ын дарга/- Гэндэнгийн Одгэрэл нь 51 настай, эрэгтэй, ШУТИС-ийг 1987 онд дулааны цахилгаан станцын инженер мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын Академийг Бизнесийн удирдалагын магистр зэргээр төгссөн. Тэрээр 1987-оноос 1993 оны хооронд Монголын Үндэсний Телевизэд дулаан хангамжийн инженерээр ажиллаж байсан. Одоогоор өөрийн бизнесийг эрхэлдэг бөгөөд 1993 оноос барилга, худалдаа, аялал жуучлалын “Эрхэт Трейд” ХХК-ийг байгуулан  ерөнхий захиралаар нь ажиллаж байна.

З.Батбаяр- Занабазарын Батбаяр нь 36 настай, эрэгтэй, 1997 онд ШУТИС-ийг Авто замын инженер мэргэжлээр, 2010 онд Японд Жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийн удирдлагын менежментээр тус тус төгссөн. 1998 оноос 2002 он хүртэл Сэргэлт Авто Зам ТӨҮГазарт төслийн инженерээр ажиллаж байсан бөгөөд 2001 оноос  “Заабар” ХХК-г үүсгэн байгуулан ерөнхий захиралаар нь ажиллаж байна. Тэрээр  “Химон Консракшн” ХХК, “Хангай Энержи”ХХК, “БЭС ВҮД” ХХК, “Алтай Хангай Рекордс” ХХК -уудад өөрийн хувийг эзэмшин үйл ажиллагаанд нь өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажилладаг болно.

Лю Вен Тейк(Гүйцэтгэх захирал)-Малайз улсын иргэн, 51 настай. Тэрээр Малайз улсынУдирдлагын Инстутид Бизнесийн удирдлагаар бакалавр зэрэг Анстед их сургуульд уг мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан. 1999 онд Лондонгийн Олон улсын бизнесийн сургуулийн аспирантурт суралцсан. Түүний ажлын туршлагын хувьд Малайзын BHL болон Oriental  банкуудад 12 жил, Wing Tiek Holdings Berhadхувьцаат компани болон Westmont групд ерөнхий менежер, санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан. Мөн гангийн худалдааүйлдвэрлэл, хоолойүйлдвэрлэл, банк, усан онгоц үйлдвэрлэл, цахилгаан станц, үл хөдлөх хөрөнгө, бүтээн байгуулалт зэрэг чиглэлийн бизнест өөрийн гэсэн арвин туршлагыг хураасан. Тэрээр 2000 онд корпорацийн нэгдэл, худалдан авалтанд санхүүгийн болон компанийн бүтцийн өөрчлөлт шинэчлэлтэнд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг явуулдаг өөрийн хувийн компанийг байгуулсан. Тэрээр мөн AE Multi Holdings Berhadкомпанид корпараци зөвлөхөөр ажиллаж байсан. Junior Chamber International (JCI) олон улсын байгууллагын идэвхтэй гишүүнээр 1983 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Малайз дахь ерөнхийлөгчөөр 1998 онд сонгогдон ажиллаж байсан. Түүнчлэн 2001 онд JCI-ийн Ази Номхон далайн орнуудын дэд ерөнхийлөгч, сенатч, DaeguАзи Номхон Далайн бага хурлын даргаар тус тус сонгогдож байсан. 2001 онд Малайзын гарамгай залуу шагналыг хүтрэж байсан бөгөөд Penang мужаас хоёр удаа шагнал хүртсэн. 2010 оноос хойш Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн Малайз дахь бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2012 оны 04-р сарын 01-ний өдрөөс “Эрээнцав” ХК-ийн гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж байна.

Н.Отгон-Од- Намсрайн Отгон-Од, 29 настай, эмэгтэй, МУИС-ийг байгаль орчин судлалаар төгссөн. 2005-2007 онд Legendon Portfolia ХХК-д Бизнес Хөгжлийн гүйцэтгэх, 2007-2008 онд Mah Sweet Ti & Sons Sdn Bhd-д захиралын хувийн туслах, 2008-2010 онд Путра Стар ХХК-ийн ерөнхий менежер, 2010 оноос гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээл ажиллаж байна.

Г.Отгонгэрэл- Гэндэнгийн Отгонгэрэл нь 46 настай , эрэгтэй, 2004 онд ШУТИС-ийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. 2009 онд дулааны цахилгаан станцын инженерээр магистрийн зэрэг хамгаалсан. “Эрхэт Трейд” ХХК-ийн ерөнхий менежер, “Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэн”-д инженерээр ажилладаг.

Р.Батрагчаа- Рагчаагийн Батрагчаа нь 35 настай, эрэгтэй, 1999 онд Отгонтэнгэр их сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр, 2002 онд МУИС-ийг Хууль зүйн шинжлэх ухааны магистр, 2006 онд Английн Ливерпүлийн их сургуулийг хуулиар, 2009 онд удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн. Тэрээр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын прокурорын газарт хяналтын прокурор, Хатансүлд ББСБ-д хуулийн зөвлөх, Түшээ дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багш, Английн Берримен хуулийн фирмд туслах хуульч, ТЗХЭГ-т хуулийн мэргэжилтэн, Петро Чайна Дацан Тамсаг Монгол ХХК-д хуульч, Кью Жи Экс Монгол ХХК-д хуульчаар тус тус ажиллаж байсан бөгөөд одоогоор “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, “Инфрастракчер” ХХК гүйцэтгэх захирал, “Оюу Толгой” ХХК-ийн хараат бус хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.

С.Батболд- Сангийн Батболд нь 36 настай, эрэгтэй, 1998 онд ШУТИС-ийг Физикийн ухаанаар төгссөн бөгөөд МУИС-ын Физик технологийн сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2002 онд магистрийн зэрэг,  2006 онд АНУ-ын Пирдие их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2002-2006онд Пирдие ба Корнелийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, туслах багш, 2006-2010 онд Фермийн нэрэмжит олон улсын энергийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байсан бөгөөд 2010 оноос  нягтлан бодох болон Компанийн нөөц төлөвлөлтийн программын компанийг эрхлэн ажиллуулж байна.

М.Жалбадорж- Мухлааш овогтой Жалбадорж нь 30 настай, эрэгтэй, 2003 онд Сэрүүлэг дээд сургуулийг бизнесийн удирдлаар, 2008 онд Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн. 2003-2004 онд Зоос банкинд мэргэжилтэн, 2004-2007 онд Түшиг даатгал мэргэжилтэн, 2007-2010 онд Түшиг даатгал компанийн захиралаар ажиллаж байсан. 2010 оноос “МИГ Даатгал” компанийн дэд захиралаар ажиллаж байна.

Б.Цэрэн- Баасангийн Цэрэн 39 настай, эрэгтэй, Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч, Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын арга зүй зохион байгуулагчаар тус тус төгссөн. Тэрээр “Мэргэн Санаа”БДК-п дилер гүйцэтгэх захирал, “Номин Холдинг”ХХКийн салбар дэлгүүрийн даргаар тус тус ажиллаж байсан. Одоогоор “Бидний өмгөөлөгч” Хууль зүйн товчооны үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байна.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ, ЭЗЭМШИГЧДИЙН ХУВЬ

Манай компани нь 1994 оны 07-р сарын 15-ний өдөр Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлсэн бөгөөд нийт 99720 ширхэг хувьцааг Монголын Хөрөнгийн зах зээлд гаргасан.
Манай компанийн нийт хувьцааны

    • - 65% буюу 65000 ширхэг хувьцааг “Эрхэт Трейд” ХХЗ-ийн захирал Гэндэн овогтой Одгэрэл эзэмшдэг.
    • - 15% буюу 15000 ширхэг хувьцааг “Заабар” ХХК-ийн ерөнхий захирал Занабазар овогтой Батбаяр нь эзэмшдэг.
    • - 20% нь бусад

КОМПАНИЙН ЦААШДЫН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ ТӨСӨЛ /2012 ОН/

Эрээнцав ХК нь 1994 онд  Монголын Хөрөнгийн Биржид Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компани болон бүртгэгдсэн. Нийт  Ereentsav JSC is a joint stock company listed on the Mongolian stock exchange.  99,720 ширхэг хувьцаа гаргасан бөгөөд одоогоор зах зээлийн үнэлгээ нь 270 сая төгрөг байна.

Рапс тариалалт

Манай компани нь Дорнод аймгийн Чулуунхороот суманд 8000 га газартай бөгөөд дээр үед уг газарт олон жилийн туршид тариалалт хийж байсан бөгөөд сүүлийн 8 жилийн хугацаанд ямар нэгэн тариалалт хийх болон бусад байдлаар ашиглаагүй. 2012 онд компанийн удирдлагууд рапс болон түүний үрийг тарьж газар тариалангийн чиглэлийн үйл ажиллагаагаа сэргээхээр шийдсэн бөгөөд  2500 га талбайд тариалалт хийхээр төлөвлөн ажиллаж эхлээд байна. Бид 2013 он гэхэд 10000га талбайд тариалалт хийх хүчин чадалтай болохоор зориж байна.


Мөн өндөр технологиор хийгдсэн хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлтэй Challenger фирмийн гинжит трактор (caterpillar)-ыг Wagner Asia компаниас худалдан аваад байна. Ингэснээр хамгийн өндөр технологиор үйлдвэрлэлээ удирдаж чадна гэдэгт найдаж байна

.
Өндөр чанарын үрслэгч, олон үйлдэлт өндөр технологи бүхий машин техникийг ашиглан өндөр үр бүтээмжтэй ажиллана. Мөн бид хөсрний үржил шимийг сайжруулан ургацаа нэмэгдүүлэхийн тулд өөрсдөө сорилын био организм нянг ашиглахаар судалж байна.


Одоогоор 1га талбайгаас 10 тон ургац хураан авахаар зориж байгаа бөгөөд өнөөдрийн зах зээлийн ханшаар Хятад улсруу 757 америк доллараар зарж борлуулна гэсэн тооцоог гаргаад байна. Ирэх 2 жилд бид тариалалтынхаа үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс улаан буудайг нэмж  тарихаар төлөвлөөд  байна. Та бүхэн уг төслийн хураангуйтай хавсралтаас танилцана уу.

Бүтээн байгуулалтын төсөл

Манай компани нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайны Ам хэмээх газарт 20 га талбайг хамарсан 130 айлын тансаг зэрэглэлийн хаусны хотхоныг барихаар төлөвлөөд байна. Ойролцоогоор 206 сая америк доллараар үнэлэгдэх төсөл юм. Бид уг төсөлд хамтран ажиллах компанитай гэрээ хэлцэл хийхээр хичээж байна.


Уг төслийн давуу тал нь байгальд маш олон зүйлсээр ээлтэй байх ба дурдвал нар салхины энерги, борооны усыг хураан ашиглах явдал юм. Мөн хотхон нь найдвартай харуул хамгаалалт бүхийбүрэн автоматжсан системтэй байх ба спортын бүхий л төрлөөр хичээллэж болохуйц Clubhouse хэмээх үйлчилгээний томоохон цогцолборыг байгуулна. Та бүхэн уг төслийн хураангуйтай хавсралтаас танилцана уу.

Худалдааны төсөл

Компанийг ойрын хугацаанд тодорхой хэмжээний ашиг орлого олж үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд худалдааны хэлтэсийг байгуулахаар шийдсэн болно. Уг салбар нь худалдааны төв болон дэлхийд танигдсан өндөр чанар бүхий брендийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх Монгол дахь албан ёсны дистрибюьтер болох явдал юм. Барилгын материал, хоол хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулна.

Түнш байгууллагууд

5

3

214