"Эрхэт трейд" ХХК
"Эрхэт трейд" ХХК нь Эрхэт группын ууган компаниудын нэг бөгөөд анх 1993 онд байгууллагдсан. Байгууллагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба тус компани нь "Эрхэт групп"-ын гадаад болон дотоод худалдаа эрхэлсэн байгуулга юм.
Уг байгууллага нь одоогийн байдлаар гадаадын болон дотоодын компаниудтай хийх хэлэлцээр шинээр хэрэгжих төсөл болон зохион байгуулалт зэргийг хариуцдаг. Мөн "Эрхэт трейд" ХХК нь нэг гэшүүнтэй компани ба өөрийн нэр дээр Хан-уул дүүрэгт байрлах дархан цаазат Богдхан-ууланд "Эрхэт сүлд" аялал жуулчлалын цогцолбор газар, Баянзүрх дүүрэгт байрлах 180 айлын орон сууцны СӨХ, 4 давхар бүхий худалдаа үйлчилгээний газар, 10 давхар оффис үйлчилгээний "Баялаг цогцолбор" зэргийг хариуцдаг.
"ЭРХЭТ ТРЕЙД” ХХК-ИЙН ТҮҮХ
1993 оны 10 дугаар сарын 18-нд байгууллагдсан
1994 Хотын төвд 3 давхар “Гарден” төвийг өөрийн хөрөнгөөр барьж, “Таж Махал” энэтхэг хоолны ресторан , буудал ажиллуулсан.
1995 Германуудтай хамтран цагт 1200 литр витаминжүүлсэн ундаа үйлдвэрлэх “Витсамо” жимсний шүүсний үйлдвэр байгуулсан.
1997 “Хүнс маш” үйлдвэрийн хувьцааг 100 хувь худалдан авсан. Уг үйлдвэр нь хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийг үйлдвэрлэн аймаг хотуудын хэрэгцээнд нийлүүлдэг мөн ТТ-03 маркийн утаагүй зуух үйлдвэрлэж байсан.
1998 “Санзай” амралтын газарыг шинээр ажиллуулж , мөн “Food land” худалдааны төвийг ашиглалтанд оруулсан
1999 Шанхайгаас 250 мл-ийн цаасан савалгаатай жимсний шүүс үйлдвэрлэх тоног төхөөрмж худалдан авч “Эрхэт жүүс” үйлдвэр байгуулсан.
2001 “Эетэйбарилга” ХХК нь Монгол Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдан БНХАУлсаас жилд 150 вагон буюу 9000 тн цемент импортлож байсан.
2002 “Эетэйбарилга” төмөр бетон эдлэлийн үйлдвэр нь ЦДАШугамын төмөр бетон залгаас, ГХНХ 59-12, 63-12 29-12 зэрэг хучилтын хавтан , СБ-4,5,6 суурийн блок, явган замын өнгөт хавтан зэргийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байсан.
2004 СБД –ийн 8-р хорооны нутаг дэвсгэр СТОрдны зүүн талд 19-н айлын 6 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг чанарын өндөр түвшинд барьж ашиглалтанд өгч борлуулсан.
2005 СБД –ийн 8-р хорооны нутаг дэвсгэр СТОрдны зүүн талд 25-н айлын 10 давхар үйлчилгээтэй оронсууцны барилгыг чанарын өндөр түвшинд барьж ашиглалтанд өгч бүрэн борлуулсан.
2006-2010 ХУД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр Богд Хан уулынТайны аманд төмөр бетон каркасан 3 давхар зочид буудал, Монголдоо хамгийн том 150 хүний хүлээн авалт, хурим найр, хурал семинарыг зохион байгуулах боломжтой 20 ханатай гэр ресторан,10 ханатай гэр 5 ширхэг, ариун цэврийн өрөө бүхий (халуун, хүйтэн ус, душ, 00) 5 ханатай 20 ширхэг гэртэй Аялал жуулчлалын цогцолбор барьж ашиглалтанд оруулсан.
2008-2011 онд 13 хороололд 16 давхар 180 айлын орон сууц, 10 давхар офиссын барилга, 3-давхар үйлчилгээний барилга бүхий "Эрхэт" цогцолборыг барьж 2012 онд ашиглалтанд оруулсан.
2011-2012 онд Баянзүрх дүүрэгт "Энхтайван"-ы өргөн чөлөө дагуу 25-н айлийн 10 давхар орон сууцыг ашиглалтанд оруулсан.
2011 онд "Эрээнцав" ХК-ыг худалдан авч нийт 10,000 га газар бүхий тариалангын талбайтай болсоноор
2012 онд "Wagnerasia Mongolia" ХХК-с дэлхийд алдартай AQUA брэндийн "CATERPILLAR"-ын 1,5 сая долларын үнэ бүхий тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдон 2000 га газарт тариалалт явуулсан.
2012 онд Монгол улсын "Орхон-Уул" аймгын Эрдэнэт хотод байралдаг "Эрдэнэт хүнс" ХК-ийг худалдан авсанаар уг компанийн үл хөдлөх хөрөнгө дээр тулгуурлан тоног төхөөрөмжийг шинэчилэн үйл ажиллагаа явуулахаар төслийн шатанд явагдаж байна.
Эрхэт цогцолбор
2012 онд ашиглалтанд орсон уг цогцолбор нь "Эрхэт трейд"-ын өмч бөгөөд 180 айлын СӨХ, 4 давхар бүхий худалдааны төв, 10 давхар оффисийн үйлчилгээ харуул хамгаалалт зохион байгуулалтыг хариуцан ажилладаг.
MORE"Эрхэт сүлд" аялал жуулчлалын цогцолбор
"Эрхэт сүлд" аялал жуулчлалын бааз нь Монголдоо томоохон жуулчны баазуудын нэг бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулан хэрэглэгчдийн таашаалд нийцсэн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгрүүлдэг газруудын нэг.
MOREЭрхэт констракшн
Анх 2001 онд "Эетэй барилга" ХХК нэрээр байгууллагдсан бөгөөд Байгууллагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа т ба тус компани нь "Эрхэт групп"-ын барилгийн төсөл болон гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр ирсэн.
MORE