“ЭРХЭТ СVЛД” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БААЗЫН ТАНИЛЦУУЛГА
Өөрөө гэрэлтэгч Соёмбо үсгэнд багтаасан алаг мэлхийн өрөлт бүхий, Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөө мөнхрөх учиртайг билэгдсэн утга агуулга бүхий ерөнхий төлөвлөгөөгөөр баригдсан
“Эрхэт сүлд” аялал, жуулчны тур бааз нь 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан байгуулсан “Эрхэт трейд” ХХК-ны өчүүхэн хувь нэмэр юм.
“Эрхэт сүлд” аялал жуулчны бааз нь Хан-Уул дүүргийн 10-р хороо Дархан Цаазат Богд Хан уулын Тайны аманд байрладаг.
Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 25 км, ”Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлаас 5 км зайтай оршдог.
Монголд хамгийн томд тооцогдох 20 ханатай гэрт тухлан нэг удаадаа 150 хүний хүлээн авалт, хурим найр, хурал семинарыг зохион байгуулах боломжтой.
Та эртний хаад, хатадын амьдрал, орчинг бүрэн харуулсан гэр музейд зочилсноор монгол үндэсний хувцастайгаар зоог барин, тоглолт үзэж, дургсгалын зураг татуулах, эртний уламжлалт тоглоом, гэр музей, дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой.
Мөн жуулчид, амрагчдын ая тух, чөлөөт цагийг өнгөрөөхөд зориулагдсан ресторан, хүлээн авалтын саруулхан танхим, сүүлийн үеийн хэв шинжээр тохижуулсан саун, фитнесс, теннис, билльярдын өрөөнүүд, бар, зочид буудалтай.
Цаашид бид бүхэн өвлийн аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэн орчин үеийн цанын бааз, цаа буга, морин чарга, нохойн чарга, мөсний баяр зэргийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Манай бааз нь та бүхний хүсэл сонирхолд бүрэн нийцэж, ажлын алжаалаа тайлах, амралт чөлөөлт цагаа өнгөрөөх газар болно гэдэгт бид итгэлтэй байна.