Уour Best Partner for Мongolia
Дэлхий даяраа глобалчилан өндөр хөгжиж буй өнөө цагт эрүүл хүнсийг дотооддоо болон гадаадын улс орнуудруу өөрийн компанийн хөрөнгө болон МУ-ын боломжит байдалд тулгуурлан тарьж ургуулан нийлүүлэх нь нэн чухал. Тиймээс бид Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээр орших "Эрээнцав" ХК-ний нөөцөд тулгуурлан нийт 10,000 га газарт тариалалт явуулахаар доорх төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа ба 1,5 сая долларын үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг авч эхний ээлжинд 2000 га газарт тариалалт эхлүүлээд байна.
Манай улсын нийслэл Улаанбаатар хотын болон хот суурин газрын хүн амыг ариун цэвэр, эрүүл ахүйн шаардлагад бүрэн нийцсэн, "Мал нядлаж, мах бэлтгэх үйлдвэр"-т бэлтгэгдсэн, сайн чанарын мах, дайвар бүтээгдэхүүнээр хангаж, хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлж Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт 5.3 тэрбум төгрөгний өртөгтэй, нэг жилд 2400 тн мах бэлтгэх хүчин чадалтай, 410 тн мах хадгалах хөргөгч бүхий "Мал нядлаж, мах бэлтгэх үйлдвэр"-ийг 2013 оны 1-р улиралд багтаан барьж ашиглалтанд оруулах төсөлийг хэрэгжүүлж эхлээд байна.
‘’VIP Eco Villa’’ нь Улаанбаатар хотын төвөөс 20 км, нисэх онгоцны буудалаас 5км байрлах ба дархан цаазат Богд хан-уулын нутаг дэвсгэр дээр нийт 700мкв талбайд 170мкв бүхий 130 Вилла амны сууцыг дэлхий даяраа дэмжиж буй "Эко" хэлбэрээр барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна. Уг амьны сууцанд ухаалаг эрчим хүчний хэмнэлтэт технологи, байгаль орчин, эрүүл мэндэд хор нөлөөгүй материалууд ашиглан барих ба энэ нь дэлхийн дулаарал, усны хомсдол болон эрчим хүчний хомсдолоос сэргийлэх бүрэн боломжтойгоороо давуу талтай.
Copyright © 2012-2013 All Rights Reserved by "Erkhet Group Mongolia"